bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 45
Ezekiel 45
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 44
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 46 →
1
Та нар өв болгох газрыг шавгаар хуваахдаа тэр газрын нэг хэсгийг ариун ногдол болгон ЭЗЭНд өргөх ёстой. Түүний урт нь хорин таван мянган тохой, өргөн нь хорин мянган тохой байх ёстой. Энэ хэсэг нь бүхэлдээ ариун байх ёстой.
2
Үүнээс гадагш эргэн тойронд таван зуу, таван зуун тохой дөрвөлжин нь ариун газарт зориулагдаж, эргэн тойронд сул газар нь байхаар тавин тохой байх ёстой.
3
Энэ газраас урт нь хорин таван мянган тохой, өргөн нь арван мянган тохойг та нар хэмж. Түүний дотор ариун газар, Ариунаас ариун газар байх болой.
4
Энэ нь тэр газрын ариун хэсэг байх болой. Энэ нь ЭЗЭНд үйлчлэхээр ойртон ирдэг, ариун газрын үйлчлэгч тахилч нарт зориулагдсан ба тэдний гэрүүдийн газар, ариун газрын төлөөх ариун газар болох ёстой.
5
Хорин таван мянган тохой урттай, арван мянган тохой өргөнтэй газар нь өргөөний үйлчлэгч левичүүдэд, оршин суух эзэмшил хотуудад нь зориулагдах юм.
6
Ариун хэсгийн ногдлын хажуугаар өргөн нь таван мянган тохой, урт нь хорин таван мянган тохой талбай бүхий эзэмшлийг та нар хотод өгөх ёстой. Энэ нь Израилийн хамаг гэрийн төлөө байна.
7
Ноён нь ариун ногдол ба хотын эзэмшлийн хоёр талд газартай байх ёстой. Тэр нь ариун ногдол, хотын эзэмшилтэй хиллэн баруун тал нь баруун зүгт, зүүн тал нь зүүн зүгт үргэлжилж, уртаараа хувиудын нэгтэй адил баруун хилээс зүүн хил хүртэл байх болой.
8
Энэ нь Израиль дахь эзэмшил нь болох түүний газар байх болой. Тийнхүү ноёд минь Миний ард түмнийг хойшид дарлахгүй, харин газрын үлдсэн хэсгийг овгуудынх нь дагуу Израилийн гэрт өгөх ёстой.»
9
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилийн ноёд оо, хангалттай. Хүчирхийлэл, дарлалыг зайлуулж, шүүлт ба зөвт үйлсийг үйлд. Ард түмнээс минь алба гувчуур авахаа зогсоо» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
10
«Та нар зөв дэнс, зөв ефа, зөв баттай байх ёстой.
11
Бат нь омерын аравны нэг, ефа нь омерын аравны нэгийг багтаахаар ефа, бат хоёр адил хэмжээт байх ёстой. Тэдгээрийн хэмжээ нь омерын дагуу байх ёстой.
12
Нэг шекел хорин гера байх болой. Хорин шекел, хорин таван шекел болон арван таван шекел нь та нарын нэг маанэ байх болой.
13
Өргөх өргөл чинь гэвээс буудайн омероос ефагийн зургааны нэг, арвайн омероос ефагийн зургааны нэг,
14
тосны хувь ногдол нь (буюу нэг бат тос) кор бүрээс аравны нэгэн бат. (Кор нь арван бат эсвэл нэг омер. Учир нь арван бат нь омертой тэнцүү)
15
Израилийн устай газруудын хоёр зуун хоньтой сүргээс нэг хонийг тэдний төлөө эвлэрүүлэл хийхийн тулд идээн өргөл, шатаалт тахил, эвийн тахилд зориулагтун» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
16
«Нутгийн хамаг ард түмэн Израиль дахь ноёны төлөөх энэ өргөлд өгөх ёстой.
17
Баяр, шинэ сарын баяр, Амралтын өдрүүд, Израилийн гэрийн бүх товлогдсон баяр дээр шатаалт тахил, идээн өргөл, ундаан өргөлийг хангах нь ноёны үүрэг болой. Израилийн гэрийн төлөө эвлэрүүллийг хийхийн тулд нүглийн тахил, идээн өргөл, шатаалт тахил ба эвийн тахилаар тэр хангах ёстой.»
18
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Нэгдүгээр сард, уг сарын нэгэнд та нар согоггүй залуу бухыг авч, ариун газрыг цэвэршүүлэх ёстой.
19
Тахилч нь нүглийн тахилаас хэсэг цусыг авч, түүнийг өргөөний хаалганы хүрээ, тахилын ширээний захын дөрвөн өнцөг ба дотоод хүрээний дааман хаалганы хүрээнүүдэд нялах ёстой.
20
Төөрөлдсөн эсвэл гэнэн нэгний төлөө та нар уг сарын долоонд ингэж үйлдэх ёстой. Тийнхүү та нар өргөөний төлөө эвлэрүүллийг хийх болно.
21
Нэгдүгээр сард, уг сарын арван дөрөвний өдөр та нар Алгасалын баярыг тэмдэглэх бөгөөд исгээгүй талх долоо хоногийн турш идэх ёстой.
22
Тэр өдөр ноён өөрийгөө мөн нутгийн хамаг ард түмнийг нүглийн тахил бухаар хангах ёстой.
23
Баярын долоо хоногийн туршид ЭЗЭНд шатаалт тахил болгож долоо хоногийн өдөр бүр согоггүй долоон бух, долоон хуцыг мөн өдөр бүр нүглийн тахилд нэг ухныг тэр хангах ёстой.
24
Тэрээр бух бүрд нэг ефаг, хуц бүрд нэг ефаг идээн өргөл болгон хангах ёстой бөгөөд ефа бүрд нэг хин тос байх ёстой.
25
Долдугаар сард, уг сарын арван тавны өдөр баяр дээр тэр үүний адил долоон хоног нүглийн тахил, шатаалт тахил, идээн өргөл ба тосыг хангах ёстой»
← Chapter 44
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 46 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48