bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 28
Ezekiel 28
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 27
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 29 →
1
ЭЗЭНий үг надад дахин ирж —
2
Хүний хүү чи, Тирийн захирагчид өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Зүрх чинь бардамнан чи “Би бурхан, далайн зүрхэнд бурхдын суудалд залардаг” хэмээсэн. Гэвч чи хүн бөгөөд Бурхан биш байж, Бурханы зүрхтэй зүрхээ адил болгосон учир
3
(Харагтун, чи Даниелаас ч илүү мэргэн билээ. Чамаас далдлагдах ямар ч нууц байхгүй.
4
Мэргэн ухаан, ойлголтоороо чи Өөртөө баялгийг олж авч, Эрдэнэсийн сандаа алт, мөнгө олж авав.
5
Их мэргэн ухаан хийгээд наймаагаараа Чи баялгаа ихэсгэж, Зүрх чинь баялагаасаа болж бардамнав.)
6
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Чи зүрхээ Бурхны зүрхтэй адил болгосон учраас,
7
Харагтун, Би чиний дээр харь хүмүүсийг, Үндэстнүүдийн хамгийн хэрцгийг нь авчирна. Тэд чиний мэргэн ухааны үзэсгэлэнгийн эсрэг Илдээ сугалж, сүр жавхланг чинь буртаглана.
8
Тэд чамайг доошоо нүхэнд хаях болно. Чи далайн зүрхэнд алуулагсдын үхлээр үхэх болно.
9
Чамайг шархдуулагчийн гарт Өөрийг чинь алах алуурчны өмнө Чи Бурхан биш хүн атлаа «Би бол Бурхан» гэж хэлсээр байх уу?
10
Чи гаднынхны гараар, Хозлуулаагүй хүний үхлээр үхэх болно. Учир нь Би айлдсан” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна»”
11
Дахин ЭЗЭНий үг надад ирж —
12
Хүний хүү чи, Тирийн хааны тухай гашуудлын дууг гарган түүнд өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Чамд мэргэн ухаанаар бялхсан, Үзэсгэлэн төгс бүрэн төгөлдөр тамга байв.
13
Бурханы цэцэрлэг Еденд чи байв. Эрдэнэсийн чулуу бүр чамайг бүрхэж байлаа. Бадмаараг, молор, алмаас, биндэрьяа, Судалт гартаам, хаш, индранил, оюу, маргад байв. Хүрээ, углуургууд чинь чиний дотор Алтаар урлагдсан байв. Чамайг бүтээсэн өдөрт Тэдгээр нь бэлтгэгдсэн байлаа.
14
Чи халхалдаг тослогдсон херуб байсан Би чамайг байрлуулсан. Бурханы ариун ууланд чи байв. Галт чулуунуудын дундуур чи явлаа.
15
Бүтээгдсэн өдрөөсөө авахуулан Дотроос чинь гажуудал олдох хүртэл Замналуудаараа чи гэм зэмгүй байв.
16
Наймааныхаа хөгжлөөр чи дотроосоо Хүчирхийллээр дүүрч, нүгэл үйлдэв. Тиймээс Би чамайг Бурханы уулаас Бузартсан юм мэт хөөсөн. Халхлагч херуб аа, Би чамайг Галт чулуунуудын дундаас устгав.
17
Гоо үзэсгэлэнгээсээ болж Зүрх чинь бардамнав. Сүр жавхлангийнхаа улмаас Цэцэн ухаанаа чи завхруулжээ. Би чамайг газарт хаяж, Хаадад чамайг харуулахын тулд өмнө нь тавина.
18
Тоо томшгүй хилэнцээрээ, Гажуу наймаагаараа чи ариун газруудаа буртаглав. Тиймээс Би чиний дотроос гал гаргаж, Тэр нь чамайг шатаав. Чамайг харагч бүхний нүдэн дээр Би чамайг газрын үнс болгов.
19
Ард түмнүүдийн дунд чамайг мэддэг бүгд Чамайг харан хиртхийв. Чи аймшиг болж, хойшид үгүй болно»”
20
ЭЗЭНий үг надад ирж —
21
Хүний хүү чи, Сидоны зүг нүүрээ хандуулан түүний эсрэг эш үзүүл.
22
“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Сидон оо, харагтун, Би чиний эсрэг байна. Би дунд чинь алдаршуулагдана. Би шүүлтийг гүйцэлдүүлж, Ариун гэдгээ үзүүлэхэд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
23
Учир нь Би түүнд тахал илгээж, Түүний гудамжинд цусыг урсгана. Түүнийг зүг бүрээс дайрах илдэнд Шархдагсад түүний голд унана. Тэгээд тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
24
Израилийн гэрийн хувьд, тэдний эргэн тойрон дахь тэднийг жигшигчдээс хатгах өргөс, хөндүүрлүүлэх сундуу хойшид байхгүй болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН мөн гэдгийг мэдэх болно»
25
“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Би тараагдсан улсуудынх нь дундаас Израилийн гэрийг цуглуулж, үндэстнүүдийн нүдний өмнө ариун байдлаа тэдний дотор үзүүлэх үед тэд зарц Иаковтаа өгсөн газарт минь суух болно.
26
Тэд тэнд аюулгүй сууж, байшингууд барьж, усан үзмийн цэцэрлэгүүд тарих болно. Эргэн тойронд нь тэднийг жигшигчид дээр Би шүүлтийг гүйцэлдүүлэх цагт тэд аюулгүй амьдрах болно. Тэгээд тэд Намайг Бурхан ЭЗЭН нь гэдгийг мэдэх болно.»”
← Chapter 27
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 29 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48