bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 46
Ezekiel 46
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 45
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 47 →
1
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дотоод хүрээний зүүн зүгийг харсан дааман хаалга нь ажлын зургаан өдөрт хаалттай байх ёстой. Харин тэр нь Амралтын өдөр мөн шинэ сарын баярын өдөр нээлттэй байх ёстой.
2
Ноён нь гаднаас гулдан хаалганы үүдний танхимаар орж, дааман хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил ба эвийн тахилуудыг нь ханган нийлүүлэх бөгөөд тэрээр дааман хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин дааман хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй.
3
Нутгийн ард олон Амралтын өдрүүд ба шинэ сарын баяруудаар мөнөөх дааман хаалганы үүдэнд ЭЗЭНий өмнө мөргөх ёстой.
4
Амралтын өдөр, ноёны ЭЗЭНд өргөх шатаалт тахил нь согоггүй зургаан хурга, согоггүй нэг хуц байх болой.
5
Идээн өргөл нь хуцанд нэг ефа бөгөөд хургатай хамт өргөх идээн өргөл нь түүний өгөх чадлын хэрээр байх ба нэг ефад нэг хин тос байх болой.
6
Шинэ сарын баярын өдөрт согоггүй залуу бух, бас согоггүй зургаан хурга, нэг хуцыг өргөх ёстой.
7
Нэг бухтай хамт нэг ефаг, нэг хуцтай хамт нэг ефаг, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр тэр идээн өргөлийг ханган нийлүүлэх ёстой бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.
8
Ноён орохдоо дааман хаалганы үүдний танхимаар явж, гарахдаа тэр л замаараа явах ёстой.
9
Гэвч нутгийн ард олон товлосон баярууд дээр ЭЗЭНий өмнө ирэхдээ хойд дааман хаалгаар дамжин мөргөл үйлдэхээр ирэгч нь өмнөд дааман хаалгаар гарч явах ёстой. Өмнөд дааман хаалгаар орж ирэгч нь хойд дааман хаалгаар гарч явах ёстой. Орж ирсэн дааман хаалгаараа хэн ч буцаж гарч болохгүй. Харин чигээрээ явсаар гарах ёстой.
10
Тэднийг орж ирэхэд ноён тэдний дунд орж, гарах үед нь тэр гарах ёстой.
11
Баяр наадам, товлосон баярууд дээрх идээн өргөл нь нэг бухтай хамт нэг ефа, нэг хуцтай хамт нэг ефа, хургануудтай хамт өгөх чадлынхаа хэрээр байх бөгөөд нэг ефад нэг хин тос байх болой.
12
Ноён сайн дурын өргөлд шатаалт тахил эсвэл эвийн тахилыг ЭЗЭНд сайн дурын өргөл болгон бэлтгэх үед зүүн тийш харсан дааман хаалгыг түүнд нээх ёстой. Амралтын өдөрт үйлддэгийн адил тэр шатаалт тахилга ба эвийн тахилаа өргөнө. Тэгээд тэр гарч явж, түүнийг гарч явсны дараа дааман хаалга хаагдах ёстой.
13
Та нар өдөр бүр ЭЗЭНд шатаалт тахилд согоггүй нэг настай хургыг бэлтгэх ёстой. Өглөө бүр та нар үүнийг бэлтгэх ёстой.
14
Мөн үүний хамт та нар өглөө бүр идээн өргөл, ефагийн зургааны нэг сайн гурилыг багсрахын тулд хинийн гуравны нэг тостой хамт бэлтгэ. ЭЗЭНд өргөх идээн өргөлийн мөнхөд үргэлжлэх тогтоол энэ юм.
15
Ийнхүү байнгын шатаалт тахилд өглөө бүр тэд хурга, идээн өргөл, тосыг бэлтгэх ёстой.»
16
Эзэн БУРХАН ингэж айлджээ. «Хэрэв ноён өвөөсөө хөвгүүдийнхээ аль нэгэнд нь бэлэг өгвөл тэр нь хөвгүүдийн юм болох ёстой. Энэ нь өвийн дагуу тэдний эзэмшил болно.
17
Харин хэрэв тэр өвөөсөө зарц нарынхаа нэгэнд бэлэг өгвөл тэр нь чөлөөлөлтийн жил хүртэл түүнийх байна. Дараа нь тэр зүйл ноёнд буцаагдах болой. Түүний өв нь зөвхөн түүний хөвгүүдийнх бөгөөд тэдэнд харьяалагдах ёстой.
18
Ноён ард түмнийг эзэмшлээс нь хөөн гаргаж, өвөөс нь авч болохгүй. Тэр хөвгүүддээ эзэмшлээсээ өв өгөх ёстой. Ингэснээр ард түмнээс минь хэн нь ч эзэмшлээсээ тараагдахгүй юм» хэмээгтүн гэв.
19
Дараа нь тэр намайг дааман хаалганы хажуу дахь үүдээр оруулан хойшоо харсан тахилч нарт зориулагдсан ариун танхимуудад авчрав. Харагтун, баруун талын хамгийн цаад захад нэгэн газар байв.
20
Тэр надад —Тахилч нар ялын тахил, нүглийн тахил зэргийг чанаж, идээн өргөлийг жигнэх газар энэ юм. Тэд эдгээрийг гаднах хашаанд авчирснаараа ард олныг ариулчихгүйн тулд тэр болой гэв.
21
Дараа нь тэр намайг гаднах хашаанд авчирч, хашааны дөрвөн булангаар тойруулан явуулав. Харагтун, хашааны булан бүрд жижиг хашаа байв.
22
Хашааны дөрвөн буланд урт нь дөчин тохой, өргөн нь гучин тохой битүү хашаа байсан бөгөөд булангууд дахь энэ дөрөв нь адил хэмжээтэй байв.
23
Тэдгээрийн дотор эргэн тойронд, дөрвүүлэнг нь чулуун эгнээ хүрээлж, хүрээлсэн эгнээнүүдийн дор чанах газрууд хийгдсэн байв.
24
Дараа нь тэр надад —Эдгээр нь ард олны тахилуудыг өргөөний үйлчлэгчид чанадаг газрууд юм гэв.
← Chapter 45
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 47 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48