bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 8
Ezekiel 8
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 9 →
1
Зургаа дахь оны зургадугаар сарын тавны өдөр би гэртээ сууж, Иудагийн ахмадууд миний өмнө сууж байлаа. Тэр үед Эзэн БУРХАНы мутар тэнд миний дээр буув.
2
Тэгэхэд би харсанд, үзэгтүн, хүний дүртэй төстэй зүйл үзэгдэв. Түүний ууц нуруунаас дооших нь гал мэт, Түүний ууцнаас дээших нь улайссан төмөр мэт гэрэлтэж үзэгдэв.
3
Тэр гарын дүрс мэт юмыг сунган миний толгой дээрх туг үснээс барилаа. Тэгэхэд Бурханы үзэгдлүүдийн дотор Сүнс намайг газар тэнгэрийн хооронд өргөж, Иерусалим уруу авч яван дотор хашааны хойд хаалганы үүдэнд авчрав. Тэр нь атаархал төрүүлэгч атаархлын шүтээний суудал байрлах газар байв.
4
Харагтун, талд миний үзсэн дүрстэй адил Израилийн Бурханы цог жавхлан нь тэнд байв.
5
Тэгээд Тэр надад —Хүний хүү, одоо хойд зүгт нүдээ өргө гэв. Тийнхүү би хойд зүгт нүдээ өргөн харахад, харагтун, тахилын ширээт хаалганы хойд талд үүдэнд атаархлын тэр шүтээн байв.
6
Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, тэдний юу үйлдэж буйг буюу Намайг ариун газраас минь хол байлгахаар Израилийн гэрийн энд үйлдэж буй асар их жигшүүрийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрийг дахин харах болно гэв.
7
Дараа нь Тэр намайг хашааны үүдэнд авчрав. Намайг харахад, тэнд хананд нэг нүх байлаа.
8
Тэр надад —Хүний хүү чи, одоо ханыг нүхэл гэв. Тиймээс би ханыг нүхлэхэд, харагтун, нэгэн үүд байв.
9
Тэгээд Тэр надад —Дотогш орж, тэдний энд үйлдэж буй ёрын жигшүүрүүдийг хар гэлээ.
10
Тиймээс би орж харахад, үзэгтүн, мөлхөгчдийн аливаа хэлбэр, араатан амьтад мэт жигшүүрт зүйлийг Израилийн гэрийн хамаг шүтээнтэй хамт эргэн тойрон дахь ханан дээр сийлсэн байв.
11
Урд нь Израилийн гэрийн далан ахмад мөн дунд нь Шафаны хүү Иаазаниатай зогсож байв. Хүн бүр гартаа бойпор барьж, анхилуун үнэрт утлаган үүл суунаглан байв.
12
Тэгээд Тэр надад —Хүний хүү чи, Израилийн гэрийн ахмадууд харанхуйд, хүн бүр сийлмэл хөргийнхөө өрөөнд юу үйлдэж буйг харав уу? Учир нь тэд “ЭЗЭН биднийг хардаггүй. ЭЗЭН энэ нутгийг орхив” хэмээдэг гэв.
13
Тэр надад —Гэсэн ч чи тэдний үйлдэж буй илүү их жигшүүрийг дахин харах болно гэлээ.
14
Дараа нь Тэр намайг ЭЗЭНий өргөөний хойшоо харсан хаалганы үүдэнд авчирлаа. Харагтун, эмэгтэйчүүд Таммузын төлөө уйлан тэнд сууцгааж байв.
15
Тэр надад —Хүний хүү чи, харсан уу? Гэсэн ч чи эдгээрээс ч илүү их жигшүүрийг дахин харах болно гэв.
16
Дараа нь тэр намайг ЭЗЭНий өргөөний дотоод хүрээнд авчрав. Харагтун, үүдний танхим ба тахилын ширээний хооронд нуруугаа ЭЗЭНий сүмд, нүүрээ зүүн зүгт харуулсан хорин тав орчим хүн ЭЗЭНий сүмийн үүдэнд байлаа. Тэд зүүн зүг тийш наранд мөргөж байв.
17
Тэр надад —Хүний хүү чи, үүнийг харж байна уу? Иудагийн гэрийнхний хувьд энд үйлдсэн жигшүүрт хэргийг үйлдэх нь хэтэрхий хөнгөн байна гэж үү? Тэд бас энэ газрыг хүчирхийллээр дүүргэж, Намайг дахин уцаарлуулсаар байна. Харагтун, тэд хамартаа мөчир хатгаж байна.
18
Тиймээс Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Мэлмий минь өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд чихэнд минь чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэв.
← Chapter 7
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 9 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48