bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 36
Ezekiel 36
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 35
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 37 →
1
Хүний хүү! Израилийн уулсад эш үзүүл. “Израилийн уулс аа. ЭЗЭНий үгийг сонсогтун.
2
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Дайсан чиний эсрэг “Ха-ха, мөнхийн өндөрлөгүүд бидний өмч болов” гэж хэлсэн.
3
Тиймээс эш үзүүл. Бас Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Тэд чамайг эзгүйрүүлж, бүхий л талаас чинь няцалсан нь чи бусад үндэстнүүдийн өмч болж, ард түмнүүдийн дунд базаахгүй үг, хэл амны бай болохын тулд юм» гэж хэл.»
4
Тиймээс Израилийн уулс аа, Эзэн БУРХАНы үгийг сонс. Эзэн БУРХАН уулс толгодод, жалга хөндийнүүдэд, хоосорсон балгасуудад мөн эргэн тойрны бусад үндэстнүүдийн олз, тэдэнд элэглэл болсон хаягдсан хотуудад ингэж айлдаж байна.
5
Эзэн БУРХАН ийнхүү айлдахдаа «Үнэхээр хардалтынхаа гал дотор Би бусад үндэстнүүдийн, бүх Едомын эсрэг айлдсан. Тэд нутгийг минь олз болгон авахын тулд зүрхнийхээ угаас баярлан сэтгэлээрээ шоолон байж, өөрсдөдөө өмч болгон авчээ» гэв.
6
Тиймээс Израилийн газрын тухай эш үзүүлж, уулс толгод, жалга хөндийнүүдэд өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж «Харагтун. Та нар үндэстнүүдийн басамжлалыг тэвчсэн учир Би хардалт, хилэн дотроо айлдсан билээ» гэв.”
7
Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Та нарыг хүрээлэн буй үндэстнүүд ичгүүрээ заавал үүрэх болно гэж Би тангарагласан.
8
Харин Израилийн уулс аа, та нар мөчрүүдээ ургуулж, Миний ард түмэн Израилийн төлөө үр жимснүүдээ ургуулах болно. Учир нь тэд удахгүй ирнэ.
9
Харагтун, Би чиний төлөө байгаа бөгөөд Би чам уруу эргэж, чи хагалагдан тариалагдах болно.
10
Би чиний дээр хүмүүсийг, Израилийн бүх гэрийг бүгдийг нь олшруулна. Хотууд оршин суугчидтай болж, балгасууд сэргээн баригдана.
11
Би чиний дээр хүн амьтныг олшруулна. Тэд олширч, үржих болно. Би чамайг урьдын адил оршин суугчидтай болгож, анхныхаас илүү сайнаар чамд хандана. Тийнхүү чи Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно.
12
Тийм ээ, Би Өөрийн ард түмэн израиль хүмүүсийг чам дээгүүр явуулж, чамайг эзэгнүүлнэ. Тийнхүү та нар дахин тэднийг хүүхдүүдээс нь хагацаахгүй өв нь болно.”
13
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Тэд чамд «Чи хүмүүсийг залгигч бөгөөд үндэстнээ хүүхдүүдээс нь хагацаасан» гэж хэлсэн учраас,
14
чи дахин хүмүүсийг залгихгүй, дахин үндэстнээ хүүхдүүдээс нь хагацаахгүй.” Тийнхүү Эзэн БУРХАН тунхаглаж байна.
15
«Би дахин чамд үндэстнүүдийн басамжлалыг сонсгохгүй. Чи дахин ард түмнүүдийн доромжлолыг үүрэхгүй. Чи үндэстнээ дахин бүдрүүлэхгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.
16
Тэгээд ЭЗЭНий үг надад ирж —
17
Хүний хүү! Израилийн гэр эх нутагтаа сууж байхдаа тэд замнал ба үйлсээрээ тэр газрыг бузарлав. Миний өмнө тэдний зам эмэгтэйн сарын тэмдгийн бузартал мэт байсан.
18
Тиймээс тэрхүү газар дээр урсгасан цусны төлөө, түүнийг шүтээнүүдээрээ бузарласнаас нь болж Би хилэнгээ тэдний дээр асгасан.
19
Би бас тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, тэд улс гүрнүүд даяар хөөгдсөн. Замнал ба үйлсийнх нь дагуу Би тэднийг шүүв.
20
Тэд очих улсууддаа очмогцоо ариун нэрийг минь бузарлав. Учир нь тэдний тухай “Эдгээр нь ЭЗЭНий ард түмэн боловч Түүний газраас гарав” гэж яригдсан.
21
Гэвч очсон үндэстнүүдийнхээ дунд Израилийн гэрийнхний бузарласан ариун нэрийнхээ төлөө Би санаа тавилаа.
22
Тиймээс Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Израилийн гэр ээ. Би үйлдэл хийх гэж байгаа нь та нарын төлөө бус, харин очсон үндэстнүүдийнхээ дунд та нарын бузарласан ариун нэрийнхээ төлөө юм.
23
Үндэстнүүдийн дунд бузарлагдсан, тэдний дунд та нарын бузарласан агуу нэрийнхээ ариуныг Би хамгаалах болно. Тэдний нүдэн дээр Би дунд чинь Өөрийнхөө ариуныг батлах үед үндэстнүүд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
24
«Учир нь Би та нарыг үндэстнүүдээс гаргаж, та нарыг хамаг нутгаас цуглуулж, та нарыг эх нутагт чинь аваачих болно.
25
Тэгээд Би та нарын дээр цэвэр ус цацаж, та нар цэвэр болно. Би та нарыг хамаг хир буртгаас чинь, хамаг шүтээнээс чинь цэвэрлэх болно.
26
Тэгээд Би та нарт шинэ зүрхийг өгч, та нарын дотор шинэ сүнсийг өгнө. Би бие махбодоос чинь чулуун зүрхийг зайлуулж, та нарт махан зүрхийг өгнө.
27
Би Сүнсээ та нарын дотор оруулж, та нарыг зарлигуудаараа явуулна. Та нар тогтоолуудыг минь сахин үйлдэнэ.
28
Эцэг өвгөдөд тань Миний өгсөн газарт та нар амьдрах болно. Та нар ард түмэн минь болж, Би Бурхан чинь болно.
29
Мөн Би та нарыг хамаг бузраас чинь аварна. Би үр тариаг дуудан үржүүлж, та нарын дээр өлсгөлөнг үл авчирна.
30
Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн улмаас тохуурхуулахгүйн тулд Би модны үр жимс, тариан талбайн ургацыг арвин болгоно.
31
Тэгээд та нар ёрын муу замнал, сайн бус үйлсээ санаж, хилэнц, жигшүүрт үйлсийнхээ төлөө нүднийхээ өмнө өөрсдийгөө жигшинэ.
32
Би үүнийг та нарын төлөө үйлдэж байгаа юм биш» гэж Эзэн БУРХАН тунхаглаад «Энэ нь та нарт мэдэгдэг. Израилийн гэр ээ, замуудынхаа төлөө ичиж зовогтун» гэв.
33
“Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Та нарыг хамаг хилэнцээс чинь цэвэрлэх өдөртөө Би хотуудад хүмүүсийг суулгаж, балгаснуудыг дахин барьж босгоно.
34
Зэлүүд газар нь дайран өнгөрөх хүн бүрийн нүдэнд хоосорсон газар гэж үзэгдэж байхын оронд хагалагдах болно.
35
Тэд “Энэ зэлүүд газар нь Едений цэцэрлэг адил болов. Хоосорсон, зэлүүд газрууд, нурсан хотууд бэхлэгдэж, оршин суугчидтай болов” хэмээнэ.
36
Тэгээд та нарын эргэн тойронд үлдсэн үндэстнүүд нь ЭЗЭН Би нурсан газруудыг барьж засан хоосорч үгүйрсэн газруудад тарьсан гэдгийг мэдэх болно. ЭЗЭН Би үүнийг айлдсан, үүнийг үйлдэх болно.»
37
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Үүнийг бас тэдний төлөө хийж өгөөч гэж Надаас гуйхыг Би Израилийн гэрт зөвшөөрнө. Би тэдний хүмүүсийг хонин сүрэг адил өсгөх болно.
38
Тахилын сүрэг адил, Иерусалимын тогтоогдсон наадмуудын үеэр тэнд байдаг хонин сүрэг адил нурсан хотууд хүн сүргүүдээр дүүргэгдэнэ. Тэгээд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно»” гэв.
← Chapter 35
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 37 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48