bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 26
Ezekiel 26
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 25
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 27 →
1
Арван нэгдүгээр оны, тэр сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж —
2
Хүний хүү чи, Тир нь Иерусалимын тухай “Ха-ха, ард түмнүүдийн дааман хаалга нь эвдэрсэн. Тэр нь надад нээгдэв. Тэр нь балгас болж байхад би дүүргэгдэнэ” хэмээсэн.
3
Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Тир ээ. Би чиний эсрэг байна. Тэнгис нь давалгаагаа туун авчирдаг шиг Би олон улсыг чиний эсрэг авчрах болно.
4
Тэд Тирийн хэрмийг эвдэж, түүний цамхгуудыг нураана. Би түүний нурангийг түүний дээрээс хусаж, түүнийг нүцгэн хад болгоно.
5
Тир нь тэнгисийн дунд тор тавих газар болно. Учир нь Би айлдсан гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Тэр нь үндэстнүүдийн олз болно.
6
Мөн эх газарт буй түүний охид илдэнд алагдаж, тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
7
Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Харагтун, Би умардаас хаадын хаан Вавилоны хаан Небухаднезарыг морь, тэрэгт цэрэг, морин цэрэг, агуу их цэрэгтэй нь хамт Тирт авчрах болно.
8
Тэр нь эх газарт буй охидыг чинь илдээр ална. Тэр чиний эсрэг бүслэлтийн хэрмийг хийж, далан байгуулж, чиний эсрэг халхавч бамбайг босгоно.
9
Хэрэм эвдэгчийнхээ цохилтыг тэр чиний хэрмийн эсрэг чиглүүлж, цамхгуудыг чинь тэр сүхээрээ эвдэх болно.
10
Тоо томшгүй олон морьдынх нь босгосон тоос чамайг хучна. Нурсан хотод орж буй хүн шиг тэр чиний хэрмийн гулдан хаалгаар ороход морьтон, дугуй, тэрэгт цэргийн чимээгээр хэрэм чинь доргих болно.
11
Морьдынхоо туурайгаар тэр хамаг гудамжийг чинь талхлах болно. Тэр ард түмнийг чинь илдээр ална. Хүчирхэг багананууд чинь газарт унана.
12
Тэд баялгийг чинь дээрэмдэж, эд барааг олзолж, хэрмүүдийг чинь нураан тохилог байшингуудыг чинь эвдэж, чиний чулуу, дүнз, нурангийг усанд хаях болно.
13
Тиймээс Би дуунуудын чинь аялгууг тасалж, босоо ятгын дуу ч цаашид сонсогдохгүй.
14
Би чамайг нүцгэн хад болгоно. Чи тор тавих газар болно. Чамайг дахин босгохгүй. Учир нь ЭЗЭН Би айлдсан» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
15
Эзэн БУРХАН Тирт ингэж айлдаж байна. «Шархдагсад ёолж, хот дунд чинь аллага үргэлжилж байхад нурж унах чимээгээр чинь тэнгисийн эргүүд чичрэхгүй гэж үү?
16
Тэгээд тэнгисийн бүх ноён сэнтийнээсээ бууж, нөмрөгөө тайлж, хатгамалт хувцаснуудаа хуу татна. Тэд айдсаар хувцаслан шороон дээр сууна. Тэд мөч бүрд чичирч, чамайг харан хиртхийнэ.
17
Тэд чиний тухай гашуудлын дууг эхэлж, чамд Суурьшсан нэгэн, Тэнгист хүчирхэг байсан нэр цуутай хот оо! Айдсаа бүх оршин суугч дээрээ тохсон Тэр нэгэн, чи далайгаас яаж устсан бэ?
18
Эдүгээ чамайг нуран унах өдөрт Тэнгисийн эргүүд чичирнэ. Тийм ээ, өнгөрөхийг чинь хараад тэнгисийн эргүүд айх болно гэх болно.
19
Учир нь Эзэн БУРХАН айлдаж байна. Би чамайг оршин суугчгүй хотууд мэт эзгүйрсэн хот болгох үед Би чиний дээр оёоргүй гүнийг гаргаж, их уснууд чамайг бүрхэх үед
20
Би чамайг эртний хүмүүс уруу нүхэнд орогсодтой хамт доошоо унагана. Чамайг энд оршин суулгахгүйн тулд Би чамайг нүхэнд орогсодтой хамт, эртний зэлүүд нутаг мэт газрын гүн хэсгүүдэд суулгана. Харин чи амьдын газарт үл өндөлзөх болно.
21
Би чиний дээр айдас авчирч, чи хойшид байхаа болино. Чамайг хайх боловч дахин хэзээ ч чи олдохгүй» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
← Chapter 25
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 27 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48