bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 23
Ezekiel 23
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 22
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 24 →
1
ЭЗЭНий үг надад дахин ирж —
2
Хүний хүү, нэгэн эхийн охид, хоёр эмэгтэй байжээ.
3
Тэд Египетэд садарлаж, тэд залуу насандаа садарласан. Тэнд хөх нь үнгэгдэж дарагдан, охин онгон цээж нь хөндөгджээ.
4
Нэрс нь гэвэл, эгчийг нь Охола, дүүг нь Охолиба гэдэг юм. Тэд Минийх болж, хөвгүүд, охидыг төрүүлэв. Нэрсийнх нь хувьд, Охола нь Самари, Охолиба нь Иерусалим юм.
5
Охола нь Минийх байхдаа садарлаж, өөрийн амрагууд хөрш ассиричуудтай янаглав.
6
Тэд нь нил өнгийн хувцсыг өмссөн бөгөөд захирагч хийгээд жанжингууд нь бүгд хүсэл татсан залуу эрчүүд, морь унасан морьтонгууд байв.
7
Тэр эм тэдэнтэй янхандлыг үйлдэв. Тэд бүгд Ассирийн шилмэл эрс байжээ. Тачаадан дагасан бүхнээрээ, бүх шүтээнээрээ тэр өөрийгөө бузарлав.
8
Тэр эм Египетийн үеэс садар самуун явдлаа орхисонгүй. Учир нь түүний залуу насанд эрчүүд түүнтэй унтаж, түүний охин онгон цээжийг хөндөж, түүнд хуял тачаалаа гаргаж байв.
9
Тиймээс Би түүнийг амрагуудынх нь гарт буюу түүний тачаадан дагаж байсан ассиричуудын гарт тушаав.
10
Тэд нүцгэн байдлыг нь дэлгэж, түүний хөвгүүд, охидыг авч, өөрийг нь илдээр алжээ. Ийнхүү тэд түүнд шүүхийг гүйцэлдүүлсэн учир тэрээр эмэгтэйчүүдийн дунд муу нэртэй болов.
11
Түүний охин дүү Охолиба нь үүнийг үзсэн атал тачаалаараа эгчээсээ үлэмж илүү байсан. Түүний садар самуун явдал нь эгчийнх нь садар самуун явдлаас үлэмж их байв.
12
Тэр ассиричуудтай янаглав. Тэд нь захирагчид, жанжингууд, өвч бүрэн хуягласан дайчид бөгөөд тэд бүгд хүсэл татсан залуу эрс, морь унасан морьтонгууд байв.
13
Хартал, тэр эм өөрийгөө бузарлах бөгөөд тэд хоёулаа адил замаар явав.
14
Тэгээд тэрээр садар самуун явдлаа улам ихэсгэсэн. Ханан дээр дүрслэгдсэн хүмүүс болох час улаанаар зурагдсан халдеичуудын хөргүүдийг тэр үзэв.
15
Тэд бүсэлхийгээрээ бүс бүсэлж, толгойдоо унжсан малгай өмсөж, бүгд цэргийн жанжин мэт, тэдний төрсөн нутаг халдеи газрын вавилончууд мэт харагдав.
16
Тэр эм тэднийг харахдаа хойноос нь тачаадан Халдеи уруу тэдэнд элч нарыг илгээв.
17
Тэгээд вавилончууд тэр эмийн дурлалын орон дээр ирж, садар самуунаараа тэр эмийг бузарлав. Тэр тэднээр бузарлагдмагц түүний сэтгэл тэднийг жигшив.
18
Тэр эм янхандалаа, нүцгэн биеэ дэлгэв. Тэгээд Би эгчийг нь жигшсэнтэй адил түүнийг ч бас жигшив.
19
Гэсэн ч тэр эм Египетийн газарт янхандлыг үйлдэж байсан залуу насны өдрүүдээ санан садар самуун явдлаа улам их болгов.
20
Махбод нь илжигний махбод адил, дур тавилт нь азарганы дур тавилт адил хүчтэй нууц амрагуудынхаа хойноос тэр тачаадав.
21
Ийнхүү египетчүүд чиний залуу үеийн хөхнөөс болж хэнхдэг цээжийг чинь хөндөж байсан залуу цагийнхаа булай завхайрлыг чи хүсэмжилсэн юм.
22
Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Охолиба! “Харагтун, Би хөндийрсөн амрагуудыг чинь босгож, тэднийг зүг бүрээс чиний эсрэг авчирна.
23
Тэд вавилончууд, бүх халдеи, Пекод, Шоа, Коа хийгээд тэдний хамт бүх ассири юм. Тэд хүсэл татсан залуу эрчүүд, бүгдээрээ захирагч, түшмэл, жанжин, алдар цуутай хүн, бүгдээрээ морьд хөлөглөгчид юм.
24
Тэд зэвсэгт тэрэг, мухлаг тэрэг хийгээд үй олон хүний хамт чиний эсрэг дайтахаар ирнэ. Тэд халхавч, бамбай, дуулгатайгаар чиний эсрэг тал бүрд байрлана. Би тэдэнд шүүлтийг өгөхөд тэд шийдвэрүүдээрээ чамайг шүүнэ.
25
Тэд чамтай хилэгнэн харьцахын тулд Би хардалтаа чиний эсрэг тавих болно. Тэд хамар, чихийг чинь огтолно. Үлдэгсэд чинь илдэнд унана. Тэд хөвгүүд, охидыг чинь авч, үлдэгсэд чинь галд шатаагдах болно.
26
Тэд хувцсыг чинь тайлж, үзэсгэлэнтэй үнэт эдлэлийг чинь булааж авна.
27
Тийнхүү тэдний бузар тачаал болох Египетийн нутгаас авчирсан завхайрлыг чинь чамаас таслахын тулд Би ийн үйлдэнэ. Ингэснээр чи тэдэн уруу нүдээ өргөхгүй, Египетийг дахин санахгүй.”
28
Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Харагтун, чамайг Би үзэн яддаг хүмүүсийн чинь гарт, чиний хөндийрсэн хүмүүсийн гарт тушаана.
29
Тэд чамтай үзэн ядалтаар харьцаж, бүх эзэмшлийг чинь булаан авч, чамайг шалдан нүцгэн орхино. Чиний янхандлын нүцгэн бие, булай явдал ба янхандал чинь ч бас дэлгэгдэнэ.
30
Чи үндэстнүүдтэй садар самууныг үйлдэж, шүтээнүүдээр нь өөрийгөө бузарласан учраас энэ зүйлс чамд өгөгдөнө.
31
Чи эгчийнхээ замаар явсан учраас Би түүний аягыг гарт чинь өгнө.”
32
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. Чи эгчийнхээ гүн агаад Дэрвэгэр амсартай аягатайг уух болно. Чи элэг доог, гутамшиг болно. Энэ аяга нь ихийг агуулдаг.
33
Чи согтуурал, гунигаар дүүрнэ. Энэ нь хиртхийлт ба эзгүйрлийн аяга, Чиний эгч Самарийн аяга.
34
Чи үүнийг ууж хатаана. Дараа нь чи аяганы хэлтэрхийнүүдийг мэрж, Хөхөө урж тасчина. Учир нь Би айлдсан гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
35
Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлджээ. “Чи Намайг мартаж, Намайг нурууныхаа ар тийш хаясан учир одоо чи булай явдал, янхандлынхаа шийтгэлийг үүр.”
36
ЭЗЭН, надад —Хүний хүү, Охола, Охолибаг шүүх үү? Тийн аваас жигшүүрүүдийг нь тэдэнд мэдүүл.
37
Учир нь тэд завхайрлыг үйлдэж, гар нь цусанд будагдсан. Тийнхүү тэд шүтээнүүдтэйгээ завхайрч, түүгээр ч барахгүй Надад төрүүлж өгсөн хөвгүүдээ шүтээнүүдэд хоол болгохоор гал дундуур гаргав.
38
Тэд Надад дахин нэг хэргийг үйлдэн ариун газрыг минь бузарласан тэр өдөртөө л Амралтын өдрүүдийг минь буртаглав.
39
Учир нь тэд шүтээнүүддээ зориулан хүүхдүүдээ алсан тэр өдөртөө л ариун газрыг минь бузарлахаар орж ирсэн. Мөн тэд Миний өргөөн дотор ингэж үйлдэв.
40
Түүнээс гадна тэд алс холоос ирэх хүмүүст элч нарыг илгээв. Тэднийг ирэхэд чи тэдний төлөө биеэ угааж, нүдээ будаж, өөрийгөө зүүлтүүдээр гоёсон.
41
Өмнөө ширээ зассан тансаг буйдан дээр чи хэвтэж, түүн дээр утлагыг минь бас тосыг минь тавьсан.
42
Санаа амар үй олон хүний чимээ түүнтэй хамт байжээ. Жирийн хүмүүстэй хамт цөлөөс архичдыг авчирчээ. Тэд эмэгтэйчүүдийн гарт бугуйвчнуудыг зүүж, толгой дээр нь үзэсгэлэнт титмүүдийг өмсгөв.
43
Тэгээд завхайрлыг үйлдэж эцсэн тэр эмийн тухай Би “Тэр эмийг ийм байхад тэд түүнтэй завхайрлыг үйлдэх болов уу?” гэж айлдсан.
44
Гэвч тэд янхан уруу очихын адил тэр эм дээр очив. Тийнхүү тэд завхайрлын эмс Охола, Охолиба нар уруу очив.
45
Гэвч зөвт эрчүүд тэднийг завхай эмийн шүүлт, цус урсгагчийн шүүлтээр шүүх болно. Учир нь тэд завхай эмс бөгөөд гар нь цусанд будагдсан билээ.
46
Эзэн БУРХАН ингэж айлджээ. “Тэдний эсрэг олон түмнийг авчирч, тэднийг айдас тонуулд автуулна.
47
Олон түмэн тэр эмсийг чулуугаар чулуудан илдээрээ цавчиж, хөвгүүд, охидыг нь алж, гэрүүдийг нь галдан шатаана.
48
Тийнхүү Би энэ нутгаас завхайрлыг тасална. Энэ нь хамаг эмэгтэйд сургамж болж, та нарын үйлдсэнтэй адил завхай үйлдлийг үл үйлдүүлэхийн тулд юм.
49
Завхай үйлдэл чинь та нарын дээрээс бууж, та нар шүтээнүүдээсээ болж гэм нүглээ үүрэх болно. Тийнхүү та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно.”
← Chapter 22
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 24 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48