bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 14
Ezekiel 14
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 13
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 15 →
1
Дараа нь Израилийн зарим ахмадууд над уруу ирж, миний өмнө суув.
2
ЭЗЭНий үг надад ирж, —
3
Хүний хүү, энэ хүмүүс зүрхэндээ шүтээнүүдээ залснаар хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавьсан атал Би ер нь тэднээр асуугдах ёстой гэж үү?
4
Тиймээс тэдэнтэй ярьж, тэдэнд “Эзэн БУРХАН айлдахдаа «Шүтээнүүдээ зүрхэндээ оруулж, хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавиад эш үзүүлэгч дээр очдог, Израилийн гэрийн ямар ч хүнд ЭЗЭН Би шүтээнүүдийнх нь тоо томшгүй байдлаар хариулна.
5
Ингэснээр бүх шүтээнээрээ дамжин Намайг хаясан Израилийн гэрийн зүрхнүүдийг Би эргүүлэн барих юм» хэмээв” гэж хэл.
6
Тиймээс Израилийн гэрт өгүүл. “Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Гэмшиж, шүтээнүүдээсээ эргэж, хамаг жигшүүрээсээ нүүрээ буруул.
7
Учир нь Израилийн гэрийн эсвэл Израильд түр сууж буй ирмэл аль ч хүн Надаас тусгаарлаж, шүтээнүүдээ зүрхэндээ оруулж, хилэнцийнхээ бүдрэх чулууг нүүрнийхээ яг өмнө тавиад, Надаас асуулгахаар эш үзүүлэгч дээр очвол ЭЗЭН Би түүнд Өөрөөсөө хариулна.
8
Би нүүрээ тэр хүний эсрэг хандуулж, түүнийг тэмдэг, зүйрлэл болгон ард түмнийхээ дундаас түүнийг тасална. Ингээд та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
9
Харин эш үзүүлэгч үг хэлэхээр өдөөгдсөн аваас тэр эш үзүүлэгчийг өдсөн нь ЭЗЭН Би бөгөөд Би түүний эсрэг мутраа сунгаж, Өөрийн ард түмэн Израилийн дундаас түүнийг устгана.
10
Тэд гэм буруугийнхаа шийтгэлийг үүрэх бөгөөд эш үзүүлэгчийн хилэнц нь асуугч нэгний хилэнцийн адил байна.
11
Энэ нь Израилийн гэр хойшид Намайг дагахаас эс хазайж, хамаг гэмт үйлдлээрээ ч дахин эс бузарлагдахын тулд юм. Ийнхүү тэд Миний ард түмэн, Би Бурхан нь болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэв.
12
Дараа нь ЭЗЭНий үг надад ирж —
13
Хүний хүү, хэрэв аливаа улс Миний эсрэг итгэл эвдэн нүгэл үйлдэж, Би түүний эсрэг мутраа сунгаад, талхных нь нөөцийг устгаж, түүн дээр өлсгөлөн илгээж, түүнээс хүн амьтдыг нь таслан устгах цагт
14
Ноа Даниел Иов гурав тэнд байлаа ч зөвт байдлаараа тэд зөвхөн өөрсдийгөө л аварч чадах байсан гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
15
Хэрэв Би газраар догшин араатнуудыг явуулж, тэд түүнийг үр хүүхдүүдээс нь хагацааж, тэр нь эзгүйрэн ингэснээр араатнуудаас болж түүгээр дайран өнгөрөх хүн үгүй болбол
16
тэнд эдгээр гурван хүн байлаа ч, тэд хөвгүүдээ ч, охидоо ч аварч үл чадна. Тэд өөрсдөө л аврагдаж харин тэр нутаг эзгүйрэх байсан. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
17
Эсвэл Би тэр нутагт илд авчирч “Илд уг нутгийг дайран өнгөрч, Би тэндээс хүн, амьтныг тасалъя” гэж айлдах аваас
18
энэ гурван хүн тэнд байлаа ч, тэд хөвгүүдээ ч, охидоо ч аварч үл чадна. Зөвхөн өөрсдөө л аврагдах байсан. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
19
Эсвэл Би тэр нутагт гамшиг явуулж, хүн, амьтныг тэндээс таслахын тулд цусан дотор хилэнгээ түүн дээр цутгаваас
20
Ноа, Даниел, Иов нар тэнд байлаа ч тэд хөвгүүдээ ч, охидоо ч аварч үл чадна. Тэд зөвт байдлаараа өөрсдийгөө л аварч чадах байсан. Би амьд! гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
21
Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Хүн амьтныг түүнээс таслахын тулд Би дөрвөн агуу шүүлт буюу илд, өлсгөлөн, зэрлэг араатан, гай гамшгийг Иерусалимд хэр их илгээх юм бэ?
22
Гэсэн ч харагтун! Тэнд үлдэгсэд байх болно. Хөвгүүд охид гаргагдаж, тэд та нар уруу гарч ирнэ. Та нар тэдний замнал, үйлдлийг нь үзэхдээ Иерусалим дээр Миний буулгасан гай гамшиг, Миний түүн дээр буулгасан бүх зүйлийн төлөө та нар тайвшрал авна.
23
Тэгээд та нар тэдний замнал, үйлдлийг нь харахад тэд та нарыг тайвшруулна. Учир нь Би Иерусалимд ямар ч утга учиргүйгээр энэ бүхнийг үйлдээгүй гэдгийг та нар мэдэх болно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
← Chapter 13
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 15 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48