bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 12
Ezekiel 12
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 11
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 13 →
1
Тэгээд ЭЗЭНий үг надад ирж —
2
Хүний хүү чи, тэрслүү гэрийн дунд амьдарч байна. Тэд тэрслүү гэр учраас харах нүдтэй боловч эс харж, сонсох чихтэй боловч эс сонсдог.
3
Тиймээс хүний хүү чи, цөлөгдөхөд зориулан өөртөө ачаа бэлдэж, тэднийг харж байхад нь өдрөөр цөллөгт яв. Бүр тэднийг харж байхад нь өөрийнхөө газраас өөр газар уруу цөллөгт яв. Тэд тэрслүү гэр боловч ойлгож магадгүй.
4
Өдрөөр тэднийг харж байхад нь ачаагаа цөллөгийн ачаа мэт гарга. Дараа нь үдшээр чи цөллөгт явж буй хүмүүсийн адил тэднийг харж байхад нь гарч яв.
5
Тэднийг харж байхад хананд нүх гаргаж, түүгээр гарч яв.
6
Тэднийг харж байхад ачаагаа мөрөндөө үүрч, харанхуйд авч яв. Би чамайг Израилийн гэрт зориулсан тэмдэг болгож тавьсан учир чи газрыг харж чадахгүй байхаар нүүрээ бүтээх ёстой гэв.
7
Тушаасан ёсоор нь Би хийж өдрөөр ачаагаа цөллөгийн ачаа мэт гаргаад, үдэш нь би гараараа ханыг нүхэлж, харанхуйд тэднийг харсаар байхад нь ачаагаа мөрөн дээрээ үүрэн гарч явлаа.
8
Өглөө нь ЭЗЭНий үг надад ирж —
9
Хүний хүү! Тэрслүү гэр болох Израилийн гэр чамд “Чи юуг үйлдэж байна вэ?” гэж хэлээгүй юү?
10
Тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Энэ зөн нь Иерусалим дахь ноён хийгээд тэнд буй Израилийн хамаг гэрт хамаатай юм»” гэж хэл.
11
Бас “Би та нарт тэмдэг болно. Миний үйлдсэн шиг тэдэнд ч мөн үйлдэгдэнэ. Тэд олзлогдогсод болж цөллөгт явна” гэж хэл.
12
Тэдний дунд буй ноён харанхуйд ачаагаа мөрөндөө үүрэн гарч явна. Гарч явахын тулд тэд хананд нүх гаргана. Тэр нүүрээ бүтээх болно. Ингэснээр тэр нүдээрээ газрыг харж чадахгүй.
13
Би бас түүний дээр тороо хаяж, тэрээр урхинд минь орно. Тэгээд Би түүнийг халдеичуудын нутаг дахь Вавилонд аваачна. Тэрээр тэнд үхэх бөгөөд тэр газрыг үзэхгүй.
14
Түүнийг хүрээлэгч бүгдийг, туслагчид ба цэргүүдийг нь Би зүг бүрд тараах болно. Би араас нь илдийг сугалах болно.
15
Тийнхүү Би тэднийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудын дунд түгээх үед тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
16
Гэвч Би тэднээс цөөхөн хүнийг илд, өлсгөлөн, тахлаас хэлтрүүлэх нь тэд очих үндэстнүүдийнхээ дунд хамаг жигшүүрээ ярихын тулд юм. Тэгснээр тэд Намайг ЭЗЭН гэдгийг мэднэ гэв.
17
ЭЗЭНий үг надад ирж —
18
Хүний хүү, чичрэн байж талхаа ид, дагжин зовниж усаа уу.
19
Дараа нь нутгийн ард түмэнд “Израилийн нутаг дахь Иерусалимын оршин суугчдын тухай Эзэн БУРХАН айлдахдаа «Тэд түгшүүртэйгээр талхаа идэж, хиртхийлт дотор усаа уух болно. Учир нь уг нутагт амьдрагч бүгдийн хүчирхийллээс болж тэр элбэг дэлбэгээ алдах болно.
20
Хүмүүсийн сууж байсан хотууд балгас болж, газар нь эзгүйрнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно» хэмээв” гэж өгүүл гэлээ.
21
Дараа нь ЭЗЭНий үг надад ирж —
22
Хүний хүү, Израиль нутгийн тухай “Өдрүүд уртсан аливаа үзэгдэл үгүй болно” гэж хэлж буй тэр зүйр үг чинь юу вэ?
23
Тиймээс тэдэнд “Эзэн БУРХАН айлдахдаа «Би энэ зүйр үгийг болиулах бөгөөд тэд үүнийг цаашид зүйр үг болгон Израильд эс хэрэглэнэ. Харин тэдэнд «Өдрүүд ба аливаа үзэгдлийн биелэл ойртож байна» гэж хэл.
24
Учир нь цаашид ямар ч хуурамч үзэгдэл, зусардах мэргэ төлгө Израилийн гэрийн дотор үгүй болно.
25
Учир нь ЭЗЭН Би айлдаж, Миний айлдсан үг болгон биелэгдэх болно. Энэ нь огтхон ч удаашрахгүй. Учир нь тэрслүү гэр ээ, чиний өдрүүдэд Би үгээ айлдаж, түүнийгээ биелүүлнэ» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” гэж хэл гэв.
26
Бас цааш нь ЭЗЭНий үг надад ирж —
27
Хүний хүү чи, харагтун, Израилийн гэр “Түүний үздэг үзэгдэл нь одоогоос олон жилийн дараах үеийнх бөгөөд тэр алс ирээдүйн тухай эш үзүүлж буй” гэж ярьж байна.
28
Тиймээс тэдэнд “Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Миний үгсийн аль нь ч хойшид удаашрахгүй. Миний айлдах ямар ч үг биелэгдсэн байна» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна” хэмээн өгүүл гэв.
← Chapter 11
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 13 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48