bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 13
Ezekiel 13
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 12
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 14 →
1
Тэгээд ЭЗЭНий үг надад ирж —
2
Хүний хүү чи, эш үзүүлж буй Израилийн эш үзүүлэгчдийн эсрэг эш үзүүлж, зүрхнээсээ эш үзүүлж буй хүмүүст хэлэхдээ “ЭЗЭНий үгийг сонсогтун!
3
Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Юуг ч үзээгүй атал сүнсээ дагаж буй ухвар мөчид эш үзүүлэгчид хөөрхий еэ.
4
Израиль аа, эш үзүүлэгчид чинь балгасан дахь цөөврүүд адил байсан.
5
Та нар цөмөрхийнүүд уруу ч ороогүй, ЭЗЭНий өдөр тулалдаанд бат зогсохын тулд Израилийн гэрийг тойруулан хана ч босгоогүй.
6
Тэд худал хуурмагийг үзэж, ЭЗЭН тэднийг илгээгээгүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлж худал мэргэ төлгийг үйлдэж байна. Гэсэн ч тэд үгсийнхээ биелэлд найдаж байна.
7
Намайг айлдаагүй байхад “ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлэх үедээ та нар хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг хэлсэн бус уу?»” гэв.
8
Түүнчлэн Эзэн БУРХАН ингэж айлдав. —Та нар худал хуурмагийг өгүүлж, худлыг үзсэн учир, тиймээс харагтун, Би та нарын эсрэг байна гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
9
Тиймээс мутар минь хуурмаг үзэгдлийг үзэж, худал мэргэ төлгийг ярьж буй эш үзүүлэгчдийн эсрэг байна. Тэд ард түмний минь чуулалд ч байхгүй, Израилийн гэрийн цадигт ч бичигдэхгүй, Израилийн нутагт ч орохгүй. Та нар Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэдэх болно.
10
Учир нь тэд үнэндээ амар тайван биш атал “Амар тайван” гэж хэлж ард түмнийг минь мэхэлсэн юм. Хэн нэгэн нь хана барихад, харагтун, тэд түүнийг шохойддог юм.
11
Тиймээс түүнийг шохойдогчдод энэ нь нурах болно гэдгийг хэл. Аадар бороо орно, мөндөр ч унана. Хуй салхи гарах болно.
12
Харагтун, хана нь нурж унахад “Та нар үүнийг шохойдсон бус уу?” гэж та нараас асуух биш үү?
13
Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Би хилэн дотроо хуй салхийг гаргана. Тэнд бас ууран дотор минь аадар бороо мөн үүнийг хилэн дотор залгих мөндөр ч байна.
14
Тиймээс шавраар шавсан ханыг чинь нурааж, түүнийг газарт унагаснаар түүний суурь нь ил гарна. Хана нурахад та нар түүний дунд устах болно. Үүгээр Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэднэ.
15
Тийнхүү Би хана ба түүнийг шохойдогчид дээр хилэнгээ гүйцээнэ. Би та нарт ингэж хэлэх болно. “Хана ч алга болж, түүнийг шохойдогчид ч байхгүй болов.
16
Мөн Иерусалимд эш үзүүлэн амар тайван биш атал түүнд зориулан амар тайвны үзэгдлийг үзэж байсан Израилийн эш үзүүлэгчид ч алга болов.” Эзэн БУРХАН ийн тунхаглаж байна. —
17
Харин хүний хүү чи, зүрхнээсээ эш үзүүлж буй, чиний ард түмний охидын эсрэг нүүрээ чиглүүлэн тэдний эсрэг эш үзүүлж,
18
“Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Бүх бугуйнд шидэт уяаг оёж, амийг нь авлахаар янз бүрийн өндөртэй хүмүүсийн толгойд гивлүүр хийгч эмэгтэйчүүд хөөрхий еэ. Та нар ард түмний минь амийг авлачихаад, харин өөрсдийнхөө амийг хадгалж чадах уу?
19
Худлыг сонсож буй ард түмэнд минь худал хэлснээрээ үхэх ёсгүй амийг үхүүлж, амьд үлдэх ёсгүй амийг амьд байлган, атга арвай, зүсэм талхны төлөө та нар Намайг ард түмний минь дунд буртаглав» гэсэн” гэж өгүүл.
20
Түүнчлэн Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. —Харагтун, сүнснүүдийг шувуу мэт авлах шидэт уяаны чинь эсрэг Би байгаа. Би тэдгээрийг гараас чинь тасална. Шувуу мэт та нарын агнах тэр сүнснүүдийг ч хүртэл, тэднийг ч Би явуулах болно.
21
Би бас гивлүүрүүдийг чинь хуу татаж, ард түмнээ гараас чинь чөлөөлнө. Тэд, авлагдахаар гарт чинь хойшид байхгүй болно. Та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
22
Би хөндүүр болгоогүй байхад та нар зөвт хүний зүрхийг худал хуурмагаар гашуудуулж, буруутыг ёрын муу замаасаа эргэхгүй байхыг нь дэмжиж, амиа хамгаалахыг нь болиулсан.
23
Тиймээс эмэгтэйчүүд та нар цаашид хуурмаг үзэгдлийг үзэхгүй, мэргэ төлгийг ч үйлдэхгүй. Би ард түмнээ гараас чинь чөлөөлнө. Ийнхүү та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно.
← Chapter 12
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 14 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48