bible
ra
🌐 Language
English
Español
Français
Deutsch
Português
Italiano
Nederlands
Русский
中文
日本語
한국어
العربية
Türkçe
Tiếng Việt
ไทย
Indonesia
All Languages
Home
/
Mongolian
/
Mongolian (Ариун Библи 2013)
/
Ezekiel 29
Ezekiel 29
Mongolian (Ариун Библи 2013)
← Chapter 28
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 30 →
1
Арав дахь оны аравдугаар сард, уг сарын арван хоёрны өдөр ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа —
2
Хүний хүү чи, Египетийн хаан Фараоны эсрэг нүүрээ чиглүүлэн түүний эсрэг мөн бүхэл Египетийн эсрэг эш үзүүлэн
3
яригтун. “Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Египетийн хаан Фараон, Харагтун, Би чиний эсрэг байна. Чи голуудынхаа дунд хэвтээд, “Миний гол минийх. Би өөрөө үүнийг бүтээв” хэмээсэн том матар юм.
4
Би эрүүнд чинь дэгээ зоож, Голуудын чинь загасыг Чиний хайрсанд наалдуулах болно. Би чамайг голуудын чинь дундаас гаргах бөгөөд Чиний голуудын бүх загас Чиний хайрсанд наалдах болно.
5
Би чамайг мөн хамаг голын чинь бүх загасыг Цөлд хаях болно. Чи хээр талд унах болно. Чамайг үл цуглуулан эс нийлүүлнэ. Би чамайг газрын араатан, Огторгуйн шувуудад хоол болгон өгөх болно.
6
Тэгэхэд Египетийн бүх оршин суугч Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Учир нь тэд Израилийн гэрийнхний хувьд Хулсан таяг төдий л байв.
7
Тэд чамайг гараараа тэврэхэд Чи хугарч, тэдний бүх гарыг урав. Тэд чамайг түшихэд Чи хугарч тэдний хамаг ууцыг нь ганхуулав»
8
Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би чам дээр илд авчирч, чамаас хүн, амьтныг таслах болно.
9
Египетийн газар нь эзгүйрэн балгас болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно. Чи “Нил минийх. Би үүнийг бүтээв” гэж хэлсэн.
10
Тиймээс харагтун, Би чиний эсрэг мөн чиний голын эсрэг байна. Би Египетийн газрыг Мигдолоос Сиене хүртэл бүр Етиопийн хил хүртэл бүрмөсөн балгас, эзгүйрэл болгоно.
11
Хүний хөл ч түүгээр өнгөрөхгүй, араатны хөл ч түүгээр өнгөрөхгүй. Тэр нь дөчин жилийн турш оршин суугчгүй байх болно.
12
Тиймээс Би Египетийн газрыг хоосорсон газруудын дунд хоосруулж, түүний хотууд ч дөчин жилийн турш балгас болсон хотуудын дунд хоосрох юм. Би египетчүүдийг үндэстнүүдийн дунд тарааж, улсуудад хөөж тараана.
13
Учир нь Эзэн БУРХАН ингэж айлдахдаа «Дөчин жилийн эцэст Би египетчүүдийг тараагдсан ард түмнүүдийнх нь дундаас цуглуулах болно.
14
Би Египетийн олзлогдогсдыг эргүүлж, уугуул нутаг Патрос газарт нь буцаана. Тэд тэнд дорд хаант улс болно.
15
Тэр нь хаанчлалуудын хамгийн дорд болж, дахин хэзээ ч өөрийгөө үндэстнүүдийн дээр өргөмжлөхөө болино. Үндэстнүүдийг захирахгүй болтол нь Би тэднийг тийм жижиг болгох болно.
16
Египетчүүд дахин хэзээ ч Израилийн гэрийн найдвар болохгүй бөгөөд тусламж эрэн тэдэн уруу эргэсэн өөрсдийнхөө хилэнцийг тэд санах болно. Тэгээд тэд Намайг Эзэн БУРХАН гэдгийг мэднэ»” гэв.
17
Хорин долоо дахь оны нэгдүгээр сард, уг сарын нэгэнд ЭЗЭНий үг надад ирж —
18
Хүний хүү, Вавилоны хаан Небухаднезар цэргээ Тирийн эсрэг нөр их хөдөлмөрлүүлэв. Толгой бүхэн халзан болж, мөр бүхэн шалбарав. Гэвч тэр өөрөө ч, цэрэг нь ч Тирийн эсрэг үйлдсэн нөр их хөдөлмөрийнхөө төлөө ямар ч шан хөлс түүнээс авсангүй.
19
Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. «Харагтун, Би Вавилоны хаан Небухаднезарт Египетийн газрыг өгөх болно. Тэр түүний баялгийг авч одоод, юмсыг нь тонож олзыг нь булаах бөгөөд энэ нь цэргүүдийнх нь хөлс болно.
20
Түүний үйлдсэн хөдөлмөрийн хөлс болгож түүнд Би Египетийн газрыг өгөх болно. Учир нь тэд Миний төлөө үйлдсэн» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.
21
Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний дунд Би амыг чинь нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.
← Chapter 28
Jump to:
Chapter 1
Chapter 2
Chapter 3
Chapter 4
Chapter 5
Chapter 6
Chapter 7
Chapter 8
Chapter 9
Chapter 10
Chapter 11
Chapter 12
Chapter 13
Chapter 14
Chapter 15
Chapter 16
Chapter 17
Chapter 18
Chapter 19
Chapter 20
Chapter 21
Chapter 22
Chapter 23
Chapter 24
Chapter 25
Chapter 26
Chapter 27
Chapter 28
Chapter 29
Chapter 30
Chapter 31
Chapter 32
Chapter 33
Chapter 34
Chapter 35
Chapter 36
Chapter 37
Chapter 38
Chapter 39
Chapter 40
Chapter 41
Chapter 42
Chapter 43
Chapter 44
Chapter 45
Chapter 46
Chapter 47
Chapter 48
Chapter 30 →
All chapters:
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
34
35
36
37
38
39
40
41
42
43
44
45
46
47
48